Dark Light
Нийгэм | 2021-04-14

Маколей Калкин анхны хүүхдээ өлгийдөн авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Гэртээ ганцаараа" киноны гол дүрээрээ олонд танигдсан Маколей Калкин болон түүний гэргий Бренда Сонг нар өнгөрсөн долоо хоногт анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Энэ сарын 5-ны даваа гарагт Лос Анжелес хотноо 13.10 цагт төрсөн ба 2 кг 400 грамм хүүтэй болжээ.

Хосууд хүүдээ Дакота Сонг Калкин гэсэн нэр өгсөн байна. Тэд "Бид маш их баяртай байна. 2008 онд 29 настайдаа Лос Анжелес хотод автомашины ослоор нас барсан Калкины талийгаач эгчийг хүндэтгэн энэ нэрийг өгсөн" хэмээжээ.

Маколей Калкин болон түүний гэргий Бренда Сонг нар 2019 онд гарсан "Changeland" киногоор дамжуулан танилцаж, Тайландын зураг авалт дууссаны дараа албан ёсоор үерхэж эхэлсэн байна.

Мөн  Бренда Сонгийг Монгол хүн гэсэн цуурхал тараад байгаа билээ. Тэгвэл энэ нь худал мэдээлэл бөгөөд  Бренда Сонг нь Калифорниа мужийн Кармайклд Хмонг хотод төрсөн. Түүний аав нь Америк  харин ээж нь Тайланд Америк эмэгтэй юм.

Эх сурвалж: ABC news


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10