Dark Light
Нийгэм | 2021-04-14

Гуравдугаар сард 152 ихэр хүүхэд төржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2021 оны 3 дугаар сард 6182 эх амаржиж, 6259 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

Нийт төрсөн хүүхдийн 3231 нь эрэгтэй, 3028 нь эмэгтэй, 152 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3418 грамм, дундаж өндөр 50.9 см байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 4.3 хувь нь 20 хүртэлх насных, 91.6 хувь нь 20-39 насных, 4.1 хувь нь 40-өөс дээш насныхан байна.

Амаржсан эхчүүдийн 1.4 хувь нь боловсролгүй, 3.9 хувь нь бага, 12.3 хувь нь суурь, 36.2 хувь нь бүрэн дунд, 5.7 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 39.0 хувь нь дипломын болон бакалаврын дээд, 1.5 хувь нь магистр, докторын зэрэгтэй аж. Тэдний 54.7 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, 43.8 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, 1.5 хувь нь гэрлэлтээ цуцлуулжээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10