Dark Light
Нийгэм | 2021-04-14

Хөвсгөл аймагт дархлаажуулалтын ажил 97,6 хувьтай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн хэмжээнд БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн вероселл вакцин 5788 хүн тун хуваарилагдан ирж 23 сум, аймгийн төвд нийт 29 цэгээр дамжуулан нийт 5651 хүнийг хамруулсан бөгөөд  дархлаажуулалт 97,6 хувьтай байна.

Эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг эрсдэлт нөхцөлд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад хийж байна. Дархлаажуулах ажлыг Мөрөн сумын 5 цэгт, тодруулбал Эрдмийн далай цогцолбор сургууль, Титэм, Аваргууд, Ирээдүй, Гурван-Эрдэнэ сургуулийн зааланд  хийсэн  байна.  Харин орон нутагт сумын Эрүүл мэндийн төвөөр дамжуулан хийжээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10