Dark Light
Нийгэм | 2021-04-15

Сураггүй алга болсон 6 настай хүүг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Сант сумын Цахиурт багийн “Цайдам” гэдэг газар дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 17:30 цагийн орчим бага насны хүүхэд гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:25 цагт ОБЕГ хүлээн авжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд С /6 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:40 цагт /гэрээс нь урд зүгт 5 км-т/ “Цайдамын урд-Ар” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16