Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Мааньт багийн “Бүүрцэгийн-Энгэр” гэдэг газар дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цагийн орчим малчин У нь гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 19:10 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин У /36 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:02 цагт /гэрээс нь урд зүгт 7 км-т/ “Бага тойром” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн өгсөн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
АДМИН








Нийгэм






