Dark Light
Нийгэм | 2021-04-15

Сүүлийн 24 цагийн хугацаанд 3 иргэн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаад нийт 742 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 18565 боллоо.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 2 хүн коронавирусний халдварын улмаас нас барсныг мэдээллээ. 

Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин 2 хүн / 69 настай, 72 настай/ Ковид-19 халдварын улмаас нас барлаа. Харин халдвар авсан нэг иргэн бөөрний дутагдлын улмаас нас барсан. Ингэснээр Монгол улсад Ковид 19- халдварын шалтгаанаар нас барсан хүний тоо 31 боллоо" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16