Dark Light
Нийгэм | 2021-04-15

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярт хариуцлага тооцох асуудлаар иргэд жагсаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ҮХЦ-ийн дунд хуралдаанаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин дэвших эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм. Өнөөдөр /04.15/ ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярт хариуцлага тооцож, суудлаас нь чөлөөлөх асуудлаар иргэд жагсаж байна.

Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаал цуглаан хийх эрхтэй хэдий ч энэхүү үйл ажиллагаа нь Монгол улсын жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар зохицуулагддаг байгаа. Өнөөдрийн хувьд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал цуглаан хийх хориотой. Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжид заасан байгаа. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахилгүй жагсаал цуглаан хийж байна" гэлээ.

Одоогийн байдлаар ҮХЦ-ийн байрыг хамгаалалтанд авчээ.

Жагсаалд оролцож буй иргэд "Бэлгийн дур хүслээ ч дарж чаддаггүй, гаж донтой Д.Одбаярт хариуцлага тооцоогүйгээс болж маш олон хүчирхийлэл гарч байна. Улсдаа ч биш, дэлхийд Монгол орныхоо нэр төрийг гутаасан хүн. МАН-ынхан юу хийгээд байгаа юм бэ. Ийм хүмүүсийг яаж ажиллуулаад байгаа юм. Маргааш ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно. Луйвар гэж харж байна. Солонгосын хуулиар арга хэмжээ авхуулсан хүн. Бүсэлхийнээс доошихыг харж, бусармаг үйлдэл гаргадаг хүнийг ҮХЦ-д ажиллуулж болохгүй. Шударга ёсны төлөө тэмцэж байгаа иргэдийг ачаад явчихлаа. Эрх мэдэлтэй хүмүүст цагдаагийн байгууллагынхан үйлчилж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16