Dark Light
Нийгэм | 2021-04-15

УОК хувийн мэдээллийг цуглуулж, хадгалдаггүй, дата унахгүй системийг нэвтрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гар утасны үйлдлийн системийн хамгийн том нийлүүлэгч болох “Apple” болон “Google” компаниуд хамтран Exposure Notification системийг танилцуулсан. Тус систем нь ашиглаж буй иргэний нэр, дугаар, байршил болон бусад ямар ч хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй технологийн шийдэлтэй.

Өдгөө тус системийг дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж, коронавируст халдвартай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын Онцгой комиссоос монгол болон англи хэл дээр COVID-19 ERSDEL нэрээр монголчуудад ашиглах боломжийг  “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр бүрдүүллээ.

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино.

COVID-19 ERSDEL систем нь

Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх шаардлагатай бөгөөд гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.

Тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй

Хүний хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.

Дата унахгүй

Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

Хэрвээ та iPhone хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

Энэхүү систем нь ирэх Даваа гарагт буюу 04 дүгээр сарын 19-өөс ашиглах боломжтой болох юм.

 

Эх сурвалж: ХХМТГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10