Dark Light
Нийгэм | 2021-04-15

Х.Баттулгын туслах Монголд мөнгө угаах гэмт хэргийн хамтрагч уу

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ойлгомжтой байх үүднээс одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын туслах Отгонжаргал Мойлегийн хувьцаа эзэмшдэг гэх "United Belaz Machinery"  ХХК нь Беларусийн иргэн В.Геннадьевич Япринцев нар хамтран Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг. Харин энэхүү "United Belaz Machinery" нь Беларусийн төрийн өмчит компани болох "Белаз"-ийн  охин компани. Харин "Белаз" нь Беларусь улсдаа А.Лукашенко нь уул уурхайн хүнд тоног төхөөрөмж нийлүүлдэг өөрийн компаниар дамжуулан Монголын "Эрдэнэт" үйлдвэрт зах зээлийн ханшаас дээгүүр үнээр тоног төхөөрөмж нийлүүлж байсан нь санхүүгийн тайлангаар батлагджээ. Харин Х.Баттулгын туслах байсан гэх Отгонжаргал нь хуучин C1 тв-ийн захирал байсан бөгөөд 18.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан шилжүүлсэн байдаг. Мөн иргэн Отгонжаргал нь Их Британи улсаас иргэншил хүсэж байсан удаатай юм байна. Өөрөөр хэлбэл "гарууд" их хэмжээний мөнгө идэж уугаад, цуглуулаад, оффшор дансаар мөнгөө угаагаад одоо гадагшаа гарах бэлтгэлээ хангаад дуусаж байгаа бололтой гэсэн хардлага цахим сүлжээгээр цацагдаад байгаа юм. 

 

Эх сурвалж: https://www.eureporter.co/world/mongolia/2021/04/13/the-mongolian-connection-to-lukashenkos-money/?fbclid=IwAR1ZUepgHz5eDV1nKfcKxvth310qRiK7BsepoPE-r2w0gVV71PRpzm3lFLw


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10