Dark Light
Нийгэм | 2021-04-15

Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэнээс халдвар бүртгэгдснээр аймгийн бүх сумдаас өвчлөл илэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт "КОВИД-19" халдварын 4 тохиолдол шинээр батлагдсанаар 2021.04.15-ны өдрийн байдлаар 2021.03.21-ний өдрөөс хойш буюу 2 дахь дэгдэлтийн хүрээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 186 боллоо. 

2020 оноос хойш батлагдсан халдвар ӨССӨН дүнгээрээ 231 тохиолдол болоод байна. 

Сүүлийн 24 цагт шинээр батлагдсан 4 тохиолдлын тухайд:

-1 нь Орхон сумаас,

-2 нь гэрийн тусгаарлалтад байсан буюу өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас, 

-1 нь сайн дураараа шинжилгээ өгсөн иргэнээс халдвар илэрсэн  байна. 

Аймгийн хэмжээнд батлагдсан халдваруудын голомт буюу 19 эх уурхай байна гэж мэдээллээ. Зарим тохиолдлуудын эх үүсвэр одоогоор тогтоогдоогүй байна. 

Эх сурвалж : Дархан-Уул аймгийн онцгой комисс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19