2021.04.16 Баасан гараг
Хаврын адаг хар луу сарын нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Наран ургах, шингэх: 06.01 - 19.43
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын 4 сарын 16. Сугар гараг. Билгийн тооллын 4. Чөлөөт эх одтой, хөх морь өдөр. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар туулай, жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН








Нийгэм







