Dark Light
Нийгэм | 2021-04-16

Сураггүй болсон 17 хүнийг олж 1 хүнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумаас тус аймгийн Сайнцагаан сумын чиглэлд Иргэн Т мотоциклтой 4 сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед Дундговь аймгийн Баянжаргалан сум өнгөрөөд явж байна гэж ар гэрийнхэнтэйгээ ярьсанаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 4 сарын 14-ний өдрийн 21:40 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч сумын Засаг даргын Тамгын газар, Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Т /42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 16:17 цагт Дундговь аймгийн Сайнцагаан суманд гэртээ эсэн мэнд ирлээ гэсэн мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн 35 дугаар зөрлөг “Хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 68 км/-т Малчин Б /12 настай, эрэгтэй/ 4 сарын 15-ны өдрийн 09:00 цагийн орчимд явганаар малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 4 сарын 15-ны өдрийн 09:30 цагт өгчээ.  Сайншанд сумын 4 дүгээр баг 35 дугаар зөрлөгийн төмөр замын ажилтнууд 4 сарын 15-ны өдрийн 09:30 цагаас эхлэн малчин Б/12 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 10:45 цагт гэрээс нь баруун урд зүгт 7 км-т “Хөндлөн” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг /сумаас зүүн зүгт 9 км/-т Сайхандулаан сумаас отроор ирсэн иргэн Т нь 4 сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчим мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 4 сарын 15-ны өдрийн 09:33 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч ар гэрийнхэн 4 сарын 15-ны өдрийн 09:40 цагаас эхлэн иргэн Т /37 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж мөн өдрийн 17:00 цагт гэрээс нь 8 км-т “Түшлэг” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар багийн /сумын төвөөс хойд зүгт 60 км/-т “Бор хайрхан” гэдэг газар Замын-Үүд сумын иргэн Б нь 4 сарын 14-ний өдрийн 23:00 цагийн орчимд мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 4 сарын 15-ны өдрийн 08:29 цагт  авчээ. Мандах сумын 3 дугаар багийн Засаг даргаар ахлуулсан иргэд 4 сарын 15-ны өдрийн 10:21 цагаас эхлэн иргэн Б/42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 13:10 цагт сумаас хойд зүгт 53 км-т “Зангуут” гэдэг газраас иргэн Н-ийнд очсон байсныг эсэн мэнд олсон.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн “Бумбат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойш 120 км, Сумын төвөөс 40 км/-т Малчин Х /60 настай, эрэгтэй/ 4 сарын 15-ны өдрийн 10:00 цагийн орчимд мотоциклтой яваад сураггүй болсон тухай мэдээллийг 4 сарын 15-ны өдрийн 14:30 цагт аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газар хүлээн авч тамгын газрын мэргэжилтнээр ахлуулсан ажилтнууд 4 сарын 15-ны өдрийн 13:30 цагаас эхлэн малчин Х /60 настай эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 15:35 цагт гэрээс нь баруун урд зүгт 3 км-т “Бумбат” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Наран сумын Гүн худаг багийн “Сэхүүл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 260 км, сумын төвөөс баруун зүгт 55 км/-т Малчин Б /58 настай, эрэгтэй/ 4 сарын 15-ны өдрийн 14:00 цагийн орчим морьтойгоор малдаа яваад сураггүй алга болсон. Мөн өдрийн 14:30 цагт Э /55 настай, эмэгтэй/ “Приус-11” загварын автомашинтай араас нь яваад сураггүй болсон тухай дуудлагыг 4 сарын 15-ны өдрийн 15:30 цагт тус сумын Засаг даргын тамгын газар хүлээн авч Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 4 сарын 15-ны өдрийн 16:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 21:30 цагт иргэн Э-ийг гэрээс нь урд зүгт 4 км-т “Сэхүүл” гэдэг газраас автомашинтайгаа цасанд суусан байсныг эсэн мэнд олж автомашиныг нь татан гаргаж гэрт нь хүргэж өгсөн. Малчин Б /58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг багийн “Шивээт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 200 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т Малчин Э /42 настай, эрэгтэй/ 4 сарын 15-ны өдрийн 15:00 цагийн орчим хониндоо явсан 2 хүүхдийнхээ араас мотоциклтой яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 4 сарын 15-ны өдрийн 17:56 цагт тус сумын Засаг даргын тамгын газар хүлээн авч Засаг даргаар  ахлуулсан ажилтнууд 16:30 цагаас эхлэн малчин Э /42 настай, эрэгтэй/, Э /16 настай, эмэгтэй/, Н/12 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 21:20 цагт гэрээс нь урд зүгт 2 км-т “Гүн худаг” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг багийн “Баян” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 220 км, сумын төвөөс урд зүгт 50 км/-т Малчин У /24 настай, эрэгтэй/ 4 сарын 15-ны өдрийн 16:00 цагийн орчим мотоциклтой хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлагыг 4 сарын 15-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнаар ахлуулсан ажилтнууд 16:30 цагаас эхлэн У /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:45 цагт гэрээс нь баруун урд зүгт 2 км-т “Эрээн толгойт” газраас эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 210 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/-т Малчин А /45 настай, эмэгтэй/  4 сарын 15-ны өдрийн 16:20 цагийн орчим хониндоо явсан 3 хүүхдийнхээ араас яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 4 сарын 15-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус сумын Их булаг багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 16:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:00 цагт 3 хүүхэд /Х, 15 настай, эмэгтэй, О, 11 настай, эмэгтэй, Х, 8 настай, эмэгтэй/-ийг гэрээс нь урд зүгт 3 км-т “Зайсгал” гэдэг газраас, малчин А /45 настай, эмэгтэй/-ыг 21:20 цагт гэрээс нь баруун урд зүгт 4 км-т “Хоньчийн өвөлжөө” гэдэг газраас тус тус эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Наран сумын Тосонгийн гол багийн “Муруй тойром” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км/-т Малчин Б, Т нар 4 сарын 15-ны өдрийн 15:00 цагийн орчим хониндоо явганаар яваад сураггүй болсон дуудлагыг 4 сарын 15-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус сумын Иргэдийн хурлын даргаар ахлуулсан ажилтнууд 18:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 23:30 цагт иргэн Т /55 настай, эрэгтэй/-г гэрээс нь баруун урд зүгт 7 км-т “Мэргэн хөтөл” гэдэг газраас, 4 сарын 16-ны өдрийн 00:20 цагт Б/58 настай, эмэгтэй/-ыг гэрээс нь урд зүгт 9 км-т “Хүрээт” гэдэг газраас тус тус эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Хошмог багийн “Баянцагаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 124 км, сумын төвөөс баруун урд зүгт 19 км/-т Малчин С нь автомашинтайгаар 4 сарын 15-ны өдрийн 05:40 цагт малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 4 сарын 15-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 13:16 цагаас эхлэн с /43 настай, эрэгтэй, “X-Трайл” загварын автомашинтай/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 15:35 цагт гэрээс нь урд зүгт 7 км-т Хошмог багийн “Цагаан нуур” гэдэг газраас эсэн мэнд олж автомашин нь цасанд суусан байсныг 1:15 цаг ажиллаж татан гаргаж гэрт нь хүргэж өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00