Dark Light
Нийгэм | 2021-04-16

34-76 насны 6 хүн Ковид 19-ийн халдвараар нас барлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаад нийт 1107 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 19672 боллоо.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 6 хүн коронавирусний халдварын улмаас нас барсныг мэдээллээ. 

Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин 6 хүн нас барлаа. 34 настай эрэгтэй, 49 настай эмэгтэй, 76 настай эмэгтэй, 64 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй хүмүүс нас барлаа. Ингэснээр Монгол улсад Ковид 19- халдварын шалтгаанаар нас барсан хүний тоо 37 боллоо" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16