Dark Light
Нийгэм | 2021-04-16

ЭМЯ: 14 хоногийн хугацаанд халдварыг бүрэн хумих боломжгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас ковид-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Шинээр 1107 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 19672 боллоо. Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6 иргэн ковид-19 цар тахлын улмаас нас баржээ.

Энэ үеэр ЭМЯ-ны эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал хүндэрч байна. Хөл хорио үр дүнгүй байна гэж үзэж болохгүй. Одоогийн байдлаар халдвар авсан иргэдийн ойрын хавьтлыг тусгаарлан шинжилгээ авч халдварыг илрүүлж байгаа. Хөл хорио тогтоогоогүй халдвар хурдацтай тарах өндөр эрсдэлтэй байсан. ЭМЯ-наас УОК-той хамтран ор дэлгэх ажлыг зохион байгуулж байгаа.

Өнөөдрийн байдлаар 18 эмнэлгийн байгууллагуудад 3068 ор дэлгээд байна.

Цаг үеийн нөхцөл байдал хүндэрч, хүнд, маш хүнд эмнэлзүйн шинж тэмдэгтэй иргэд ихсэх тусам эмнэлгийн ачаалал их үүсч, хүн хүчний хомсдолд ороод байна. Ард иргэд бидэнтэй хамтран ажиллаж хатуу хөл хорионы дэглэмээ сайтар сахихыг хүсч байна.

ЭМЯ-наас хатуу хөл хориог 28 хоногоор тогтоох санал гаргасан хэдий ч 14 хоног тогтоох шийдвэрийг УОК, ЗГ-аас гаргасан. 14 хоногийн хугацаанд халдварыг бүрэн хумих боломжгүй.

Гадуур хөл хөдөлгөөн маш их байна. Халдвар бүх нийтэд тарсан. Энэ үед иргэн бүр ухамсарлаж, надаас хол байгаа гэдэг ойлголтоо болих хэрэгтэй байна. Амьсгалын аппратт бэлэн байгаа ч хүний нөөцийн хомсдолд ороод байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10