Dark Light
Нийгэм | 2021-04-16

ЭМЯ: 14 хоног хатуу хөл хорио тогтоох нь хугацааны хувьд хангалтгүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас ковид-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Шинээр 1107 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 19672 боллоо. Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6 иргэн ковид-19 цар тахлын улмаас нас баржээ.

Энэ үеэр ЭМЯ-ны эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Буянтогтох "ЭМЯ-наас хатуу хөл хориог 28 хоногоор тогтоох санал гаргасан хэдий ч 14 хоног тогтоох шийдвэрийг УОК, ЗГ-аас гаргасан. 14 хоногийн хугацаанд халдварыг бүрэн хумих боломжгүй. Иргэд гадуур их холхиж байгаа нь байдлыг улам дордуулж байна. ЭМЯ, УОК-той хамтран ажиллаж, өвдөхгүй байх нөхцлөө иргэд өөрсдөө бий болгохыг хүсч байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10