Dark Light
Нийгэм | 2021-04-16

Б.Буянтогтох: Өнөөдрийн байдлаар 18 эмнэлгийн байгууллагуудад 3068 ор дэлгээд байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас ковид-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Шинээр 1107 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 19672 боллоо. Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 34-76 насны 6 иргэн ковид-19 цар тахлын улмаас нас баржээ.

"Сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал хүндэрч байна. Цаг үеийн нөхцөл байдал хүндэрч, хүнд, маш хүнд эмнэлзүйн шинж тэмдэгтэй иргэд ихсэх тусам эмнэлгийн ачаалал их үүсч, хүн хүчний хомсдолд ороод байна. Ард иргэд бидэнтэй хамтран ажиллаж хатуу хөл хорионы дэглэмээ сайтар сахихыг хүсч байна. Өнөөдрийн байдлаар 18 эмнэлгийн байгууллагуудад 3068 ор дэлгээд байна.

Гадуур хөл хөдөлгөөн маш их байна. Халдвар бүх нийтэд тарсан. Энэ үед иргэн бүр ухамсарлаж, надаас хол байгаа гэдэг ойлголтоо болих хэрэгтэй. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж халдвар авахгүй байх нь эмнэлгийн байгууллагын ажилчдад туслаж буй хамгийн том тус юм" гэдгийг ЭМЯ-ны эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох онцоллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10