Dark Light
Нийгэм | 2021-04-16

Манай улсад Экмо уушги орлуулах аппарат 2 байгаа, 1 ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас ковид-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Шинээр 1107 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 19672 боллоо. Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6 иргэн ковид-19 цар тахлын улмаас нас баржээ.

Энэ үеэр ЭМЯ-ны эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: "Экмо уушги орлуулах аппарат Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 1 байна. Шинээр Цэргийн төв эмнэлэгт 1 ирсэн. Ингээд одоогоор 2 аппарат байна. Энэ сарын сүүлээр Улсын гуравдугаар төв эмнэлэгт 1 ирснээр  Монгол улс 3 экмо уушги орлуулах аппараттай болно" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16