Dark Light
Нийгэм | 2021-04-16

ЭМЯ: Иргэд хөл хориог тоолгүй гадуур маш их явж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн 24 цагийн хугацаад нийт 1107 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 19672 боллоо.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 6 хүн коронавирусний халдварын улмаас нас барсныг мэдээлсэн юм. Сүүлийн өдрүүдэд нас баралтын тоо нэмэгдэж, насны хувьд залуужиж байна. Түүнчлэн эмнэлзүйн хувьд хүнд, маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж буйг онцолсон юм. 

Харин ЭМЯ-ны эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "ЭМЯ-наас хатуу хөл хорионы хугацааг 28 хоногоор төлөвлөж байсан ч 14 хоног тогтоохоор болсон. Энэ нь цаг хугацааны хувьд ч давчуу. Сүүлийн үед нөхцөл байдал хэрхэн хүндэрч байгаа билээ. Тиймээс 14 хоногийн хугацаанд халдварын тархалтыг хумиж авах боломжгүй.

Дээрээс нь иргэд хатуу хөл хориогүй мэтээр гадуур маш их холхиж байна. Миний эргэн тойронд халдвар байхгүй гэж ойлгож болохгүй. Коронавирусний халдвар хэдийн олон нийтэд тархсан. Дан ганц ЭМЯ, УОК, ЗГ бус иргэд өөрсдөө ухамсарлаж хамтарч ажиллахыг хүсч байна" гэсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10