Тусгай хүчний цэргийн командлал шинээр байгуулагдаж бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш анх удаа “2020-2021 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу харьяа нэгтгэл, ангиудтайгаа хээрийн гаралт, ротын байлдааны буудлагатай хээрийн сургуулийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа.
Хээрийн гаралт, полигоны дадлагаар “Тусгай томилолтын бүлэг дайсны ар талд тагнуул, хорлон сүйтгэх ажиллагааг явуулах" /084/, "Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын салаа хот дотор давших” /150/”, “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын салаа ой тайгын уулархаг бүсэд давших” /330/”, “Миномётын тоотын галын дэмжлэгтэйгээр хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын салаа уулархаг бүсэд давших байлдааны ажиллагаа” /331/”, “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын рот тал, хээрийн нөхцөлд зах нийлсэн байдлаас давших” /150/, “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын салаа зах нийлээгүй үед хориглолтод шилжиж, хориглох байлдааныг шөнө явуулах” /350/ сэдвүүдээр өдөр болон шөнийн буудлагыг тус тус явууллаа. Салааны хоногийн сургуулийн үед салааны захирагч нар нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан мэдээлэл олзворлож, шийдвэртээ тусгаж байсан зэрэг нь тус сургуулийн онцлог байлаа.

Тусгай хүчний цэргийн хээрийн гаралт, полигоны дадлагын төгсгөлд ангиуд тус бүр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг явуулсан юм. Тухайлбал, “Тусгай томилолтын бүлэг дайсны ар талд тагнуул, хорлон сүйтгэх ажиллагааг явуулах", “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын рот тал, хээрийн нөхцөлд зах нийлсэн байдлаас давших байлдааныг зохион байгуулах”, “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын салаа уулархаг бүсэд давших байлдааныг явуулах”, “Мотобуудлагын салааны тактикийн бүлэг онцгой нөхцөлд давших байлдааныг явуулах”, “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын рот зах нийлсэн байдлаас давшилтад шилжих” сэдвүүдээр харьяа ангиуд тус бүр ангийн үйл ажиллагаа, онцлогт тулгуурласан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг амжилттай явуулсан юм.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ
АДМИН








Нийгэм







