Завхан аймгийн Улиастай суманд коронавирусний халдвар авсан нь батлагдсан 4 иргэний хавьтлын судалгааны дүнд дам хавьтлууд нэмэгдэж, цаашид нийтийг хамарч болзошгүй эрсдэл үүсээд байна. Иймд мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн "Тэг зогсолт"- ыг 2021 оны 4 сарын 19-ний өдрийн 18:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.
Мөн ойрын болон дам хавьтлын иргэдийг байрлуулах буудлын бэлэн байдлыг хангах, бүх албан байгууллагууд тус бүр нэг гэр барих, төрийн цэргийн байгууллагуудад харуул хамгаалалтыг сайжруулахыг тус тус даалгалаа.
Эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэхэд төрийн албан хаагчид үргэлжлүүлэн ажиллана хэсээн Завхан аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.
АДМИН








Нийгэм







