2021 оны 4 сарын 12,13,14,15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 295 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 174 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас хотод 3 хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүүхдийн амь нас хохирчээ.
Хүний амь хохирсон хэргийг хэлбэрээр нь авч үзвэл:
-Явган зорчигч мөргөсөн хэлбэрээр -1 тохиолдол бүртгэгдсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
-Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Хүний амь нас хохирсон осол, хэргээс дурдвал :
2021 оны 4 сарын 15-ны өдрийн 16.00 цагийн орчим Сэлэнгэ аймагт бага оврын ачааны автомашины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлэхээр ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж, уг хүүхдийн амь насыг хохирсон харамсалтай осол гарсан байна.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 124, Орон нутагт 40 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч байх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны айдлыг тогтмол тойрч шалгаж байх, явган орчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АДМИН








Нийгэм







