Dark Light
Нийгэм | 2021-04-16

Тэквондочид олимп болон Азийн АШТ-ий бэлтгэлээ Кыргызстанд хангаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын олимпийн тэквондогийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимпийн эрхийн тэмцээн болон Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол бэлтгэлээ хилийн чанадад хангаж эхэллээ. Тодруулбал, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагвадоржоор ахлуулсан шигшээ багийнхан энэ сарын 11-нээс эхлэн Кыргызстан улсын Бишкек хотноо дөрвөн улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.  

Хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй Үндэсний шигшээ багийн тамирчдаас олимпийн эрх олгох тэмцээнд хоёр нь буюу 58 кг-ын жинд ОУХМ М.Түмэнбаяр, 68 кг-д ОУХМ А.Нацагдорж нар оролцоно. Харин Азийн АШТ-д 54 кг-д Т.Билэгсайхан, 58 кг-д Г.Энхбаяр, 63 кг-д Д.Чинзориг, 68 кг Э.Буяншагай, 74 кг П.Тэмүүжин нар оролцох бөгөөд БНСУ-ын багш Хур Ин-Ён дасгалжуулж байгаа юм. 

Дашрамд мэдээлэхэд, “Токио-2020” олимпийн эрхийн тэмцээн ирэх тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Йорданы Амман хотноо зохион байгуулагдана. Харин 24 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 15-20-нд Ливан улсын Берут хотноо зохиогдох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10