Dark Light
Нийгэм | 2021-04-16

Шээсний замын халдварын үед хэрэглэдэг, нянгийн эсрэг бэлдмэл “5-НОК” эмийг хэрэглээнээс эргүүлэн татжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Словени улсын “Лек фармацеутикалс” компаний шээсний замын халдварын үед хэрэглэдэг, нянгийн эсрэг бэлдмэл “5-НОК” буюу Нитроксолины 50 мг №50 бүрхүүлтэй шахмал дахь 5,7-динитрохинолин-8-ол хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их илэрсэн тул үйлдвэрлэгчийн зүгээс зах зээлээс эргүүлэн татаж байгаа тул МХЕГ-ын даргын 2021 оны 03/763 албан тоотын дагуу Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 10 эмнэлэг, 3 эм ханган нийлүүлэх байгууллага, 65 эмийн санд хяналт хийхэд 3 эмийн санд нитроксолин 50 мг КМ1693 цувралын дугаартай шахмал 500 ширхэг /таб/ байсныг Орхон Монос фарм ХХК-д буцаан таталт хийлгүүлсэн.

Эх сурвалж: Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16