Dark Light
Нийгэм | 2021-04-16

Олимпын аварга Н.Түвшинбаярын PCR шинжилгээниий хариу эерэг гарч хорих 461-р ангийн эмнэлэгт эмчлүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын начин Э.Энхбатыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-дүгээр ангид цагдан хоригдож буй олимпын аварга Н.Түвшинбаярын түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. 

Тэгвэл Олимпын аварга Н.Түвшинбаярын PCR шинжилгээний хариу гарсан эсэх биеийн байдал ямар байгааг ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төвийн дарга Х.Баясгалангаас тодрууллаа. 

Х.Баясгалан: "Цагдан хоригдож буй, хоригдохоор шалгагдан ирж байгаа хүмүүсээс заавар зөвлөмж, шаардлагын дагуу  түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авдаг. Н.Түвшинбаярын хувьд журмын дагуу байранд ирэхэд нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Эхний түргэвчилсэн шинжилгээгээр СӨРӨГ гэсэн хариу гарсан. Тухайн 461 дүгээр ангид тусгаарлан хоригдох хугацаандаа ганцаараа нэг өрөөнд байсан. Цагдан хорих, баривчлах байруудад ороход нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа хэдий ч явцын дунд дахин давтан шинжилгээнүүдийг авдаг. Энэ журмаараа давтан шинжилгээ авах явцад түргэвчилсэн шинжилгээгээр хариу ЭЕРЭГ гараад PCR  шинжилгээгээр ЭЕРЭГ хариу батлагдсан. Н.Түвшинбар хорих 461 ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүж байна, биеийн байдал хэвийн байгаа" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10