Завхан аймгийн Улиастай суманд өнөөдөр 5 иргэний түргэвчилсэн болон genexpert шинжилгээний хариу эерэг гарчээ.
Ковид 19-ийн халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын 3 иргэнээс гадна голомт тодорхойгүй 2 иргэний хариу эерэг гараад байна.
Өнөө өглөө /2021.04.16/ эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан 84 настай иргэн болон сахиур хийхээр ирсэн охиных нь голомт тодорхойгүй байна.
Одоогоор 84 настай иргэний биеийн байдал маш хүнд, халдвартын тасгаас сэхээн амьдруулах тасагт шилжжээ.
Мөн батлагдсан тохиолдлын 1-р хавьтлын 70 настай 1 иргэнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч шинжилгээ хийгдэж байна.
Иргэдийн PCR шинжилгээний сорьцыг маргааш Ховд аймаг руу тээвэрлэнэ.
Аймгийн халдвартын тасаг нь 18 хүн хүлээн авах хүчин чадалтай. Одоогоор 11 иргэн эмчлүүлж байна. Цаашид хүүхдийн эмнэлгийг нүүлгэн шилжүүснээр 58 ор нэмж нийт 76 ортой цар тахлын эмнэлгийг бэлтгэхээр төлөвлөөд байна хэмээн Завхан аймгийн шуурхай штабаас мэдээллээ.
АДМИН







Нийгэм






