Dark Light
Нийгэм | 2021-04-16

Монголын гурван бүсгүй шигшээд шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн тойргийн болон хагас шигшээ барилдаан дөнгөж сая өндөрлөж, Монголын гурван бүсгүй шигшээд шалгарав. 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 62 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 65 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг нар орой алтан медалийн төлөө барилдахаар боллоо. 1/2 шигшээд А.Батцэцэг эзэн орны Алтынай Сатылганыг цэвэр, Х.Болортуяа Ирина Кузнецоваг 7:1-ээр, З.Болортунгалаг Тайваний Пай Син Пинийг цэвэр ялсан. Түүнчлэн 72 кг-д ОУХМ Энхбаярын Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангасан бөгөөд медалийн өнгөө хувиргах барилдаанаа үдээс хойш хийнэ. Харин 53 кг-л барилдсан ОУХМ Г.Отгонжаргал хэсэгтээ хоёр ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16