Dark Light
Нийгэм | 2021-04-16

ШӨХТГ: И-март худалдааны төв нь бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдан борлуулсан тул Хорин сая төгрөгөөр торголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

И-март худалдааны төв нь бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдан борлуулсан тул Скайхапермаркет ХХК-ийг 20,000,000 (Хорин сая) төгрөгөөр торголоо.

Хэрэглэгчийн гомдол, хэвлэл мэдээллээр гарсан мэдээллийн дагуу хяналт шалгалт хийсэн бөгөөд И-март худалдааны төвд худалдаалж буй зарим төрлийн жимс  гарал үүсэл, сорт зөрөөтэй, үйлдвэрлэгч, импорлогч тодорхойгүй төөрөгдүүлсэн мэдээлэл хэрэглэгчдэд өгч худалдан борлуулдаг нь тогтоогдов. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3-т заасныг үндэслэн бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдан борлуулсан тул Скайхапермаркет ХХК-ийг 20,000,000 (Хорин сая) төгрөгөөр торголоо.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10