Говьсүмбэр аймаг, Шивээговь сум. 2 дугаар багийн “Наймтын шороот” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/ их бууны сум байгаа тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 11:35 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб, Тагнуулын хэлтсийн алба хаагчид 53 км зам туулан 13:05 цагт очиход 9 ширхэг 82 мм-ын миномётын 6 ширхэг, 115 мм-ын “Д-30” загварын их бууны сургуулийн 9 ширхэг сум байсныг элстэй хайрцагт хийсэн бөгөөд 04.19-ний өдөр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Тэсэрч дэлбэрэх бодис” хайгуул устгалын бүлэг ажиллаж устгал хийхээр болжээ.
АДМИН








Нийгэм






