Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар цар тахлын үеийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, ялангуяа Энэтхэг Улсаас КОВИД-19-ийн эсрэг вакцин нийлүүлэх асуудлаар санал солилцсон. Энэтхэг Улс ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцины үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Стратегийн түнш Монгол Улсад аль болох ойрын хугацаанд вакцин нийлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд М.П.Сингх Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал тун удалгүй сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, цар тахлыг тогтоон барих үйл хэрэгт Шадар сайдаар удирдуулсан баг идэвхи чармайлт гарган ажиллаж байгааг тэмдэглэв.
АДМИН








Нийгэм







