Dark Light
Нийгэм | 2021-04-17

Утаажилтын бүсээс 75 хүнийг гаргаж, угаартсан 8 иргэний амь насыг аврав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу 2021оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09:05 цагт Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Санто хотхоны баригдаж байгаа барилгын 16 давхарт гал гарлаа гэсэн дуудлага НОБГ-т ирсэн байна. Дуудлагаар хамгийн ойрын байрлалаас Хан-Уул дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн  бүрэлдэхүүн 5 км замыг 6 минутад туулан очиж, галыг 1 цаг 20 минут ажиллаж бүрэн унтраасан байна.

Тус барилгад гүйцэтгэлийн ажил хийж байсан 3 компанийн 75 ажилтныг утаажилтын бүсээс гаргаж, угаартсан 8 иргэнийг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т хүлээлгэн өгчээ. 1-16 давхрын агааржуулалтын хоолойн босоо сувагчлалд гал гарч, утаажилт маш их тархсан байсныг гал сөнөөгчид шуурхай ажиллаж унтраажээ. Галын шалтгаан нөхцлийг Цагдаагийн байгууллагаас тогтоохоор ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10