Dark Light
Нийгэм | 2021-04-17

"Синофарм вакцины давтан тунг долоо хоногийн сүүлээр хийж эхэлнэ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа нь болсон иргэд бухимдалтай байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн. Ирэх долоо хоногт вакцинууд ирэх бөгөөд БНХАУ-ын Синофармын давтан тунг долоо хоногийн сүүлээр хийж эхэлнэ гэдгийг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногоос АстраЗенека вакцины давтан тунг тарих 100 мянган хүний эхлэл болох эрүүл мэндийн салбарынханд тарьж эхэлсэн.  АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийх явц тасралтгүй үргэлжилж байна. Ирэх долоо хоногт вакцинууд бууж эхэлнэ.

АстраЗенека вакцины хувьд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ирж буй бөгөөд үлдэгдэл вакцин ирснээр эхний тунгаа авсан 100 мянган хүний хоёр дахь тунг бүгдийг нь хийх боломжтой.

Харин Синофарм вакцины давтан тунг долоо хоногийн сүүлээр хийж эхэлнэ. БНХАУ-ын  Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан мэдээллээр вакцины хоёр дахь тунг 56 хоногт багтаан хийж болох талаар зөвлөмж гарсан. Энэ дагуу вакциныг 56 хоногт багтаан хийнэ. " гэлээ. 

Засгийн газраас энэ сарын эхээр хоёр удаагийн татан авалтаар 900 мянга орчим тун вакцин авах байсан ч хойшилсон талаар мэдээлсэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10