Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн удирдлагууд өвчтөнүүдэд хийхээр төлөвлөсөн вакциныг залилжээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд байгаа билээ. Тэгвэл тус мэдээлэл ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн захиргаанаас албан ёсоор мэдэгдлээ.
Мэдэгдэлд:
"УНТЭ-ийн ямар нэгэн удирдах албан тушаалтанг ТЕГазар болон Авилгатай тэмцэх газраас шалгаагүй ямар нэг мэдэгдэл ирээгүй болно.
Та бүхнийг мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалж хуурамч мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх, баттай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.
Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагаа харлуулж үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байгууллагын нэр хүндэд халдаж иргэдийн сэтгэлзүйн тогтвортой байдлыг алдагдуулсан цахиур.мн сайтад гомдол гаргаж холбогдох хуулийн байгууллагуудад өгөхөө үүгээр мэдэгдэж байна.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн захиргаа" гэсэн байна.
АДМИН








Нийгэм







