Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн “Хужир” гэдэг газарт Хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 16:30 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймаг дахь Хилийн 243 дугаар ангийн Түшиг сум дахь 2 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 16:52 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 3 га талбай шатсан тухай мэдээллийг тус сумын Байгаль хамгаалагч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.
АДМИН








Нийгэм







