Dark Light
Нийгэм | 2021-04-18

Хөвсгөл аймагт энэ сарын 17,18-ны өдрүүдэд 3.5-3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:04 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 17:11 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад тус газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 04:01 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 04:09 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад тус газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00