Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Улаанбаатар төмөр замын “Сүхбаатар” өртөөний 10 дугаар зам Химийн бодис алдагдсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:15 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:45 цагт очиж Цагдаагийн газар, Тагнуулын газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Мэргэжлийн хяналтын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, “Сүхбаатар” өртөөний ажилтнууд ажиллаж, Улаанбаатар төмөр замын “Сүхбаатар” өртөөний 10 дугаар зам дээр ОХУ-аас хүхрийн хүчлийн бодис тээвэрлэж явсан вагон /20 тонны ёмкос/-ны илүүдлийн цоргоны боолт суларснаас “хүхрийн хүчил” алдагдаж байсныг боолтоор нь чангалан зогсоож, 45 хувийн содын уусмалаар саармагжуулалт хийж аюулгүй болгосон. Тухайн хэсгийн хөрснөөс дээж авч шинжлэхэд хөрсний бохирдол 12 дахин их байсан тул саармагжуулалт хийж, 3 куб хөрсийг хуулан авч дахин шинжлэхэд хэвийн хэмжээнд хүрсэн бөгөөд 4 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
АДМИН







Нийгэм




