Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 7 дугаар гудамжинд нүхэнд хүн унаж, бэртсэн тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 12:39 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 12:53 цагт очиход иргэн Т /37 настай, эмэгтэй/ жорлонгийн шинээр ухаж байсан 3 метрийн гүнтэй нүх рүү унаж, нуруу хэсгээрээ бэртсэн байсныг 29 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
АДМИН








Нийгэм







