Dark Light
Нийгэм | 2021-04-18

Гал түймрийн аюулаас 100 иргэний амь насыг авран хамгааллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1006  удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 100 иргэний амь насыг авран хамгааллаа.

Тухайлбал, 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09:05 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санто” хотхоны баригдаж байгаа барилгын 16 давхарт гал гарлаа гэсэн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, тус барилгад гүйцэтгэлийн ажил хийж байсан 3 компанийн 75 ажилтныг утаажилтын бүсээс гаргаж, угаартсан 8 иргэнийг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т хүлээлгэн өглөө  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10