Dark Light
Нийгэм | 2021-04-18

Ойн тухай хууль зөрчин олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн нутаг дэвсгэрийн дөрөвний нэг буюу 116.2 мянган га газар ойн санд хамаарагддаг бөгөөд үүний 82.6 га талбай ой модоор бүрхэгдсэн байдаг. 

      Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өвөр Гүнтэд ойн сангийн, бүр тодруулбал нийслэлийн ногоон бүсийн ойд хамаарах газарт Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтуудыг тус тус зөрчин олгосон газар эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон байна.  

       Цаашид нийтийн эрх ашгийг хангах, байгаль орчноо хамгаалах үүднээс холбогдох байгууллагуудтай хамтран Ойн тухай хууль, Усны тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчин олгосон газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах, ой дотор барьсан хашаа, байшингуудыг хуулийн дагуу буулгаж газар чөлөөлөх, шийдвэр гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох, нэмж хууль бус шийдвэр гаргуулахгүй байхад анхаарал хандуулж, хяналт тавин ажиллана.

Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10