Dark Light
Нийгэм | 2021-04-18

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Коронавирусний 2 тохиолдол батлагдаж "ТЭГ" зогсолт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт 16-ны өдөр "хатгалгаа" оноштойгоор хандсан иргэн болон түүний гэр бүлийн хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сул эерэг гарсан тул Архангай аймаг руу сорьцыг тээвэрлэн шинжлүүлэхэд "ЭЕРЭГ" хариу гарсан байна. Мөн тус иргэд нь ойрын хугацаанд халдвартай бүсрүү зорчоогүй бөгөөд голомт нь тодорхойгүй байна. 

Иймд Тосонцэнгэл сумын онцгой комисс хуралдаж 2021 оны 04 сарын 18-ны өдрийн 12:00 цагаас 2021 оны 04 сарын 21-ны өдрийн 12:00 цаг хүртэл 72 цагийн хугацаатай "ТЭГ" зогсолтыг хийгээд байна.

"ТЭГ" зогсолтын хугацаанд голомтыг тодруулах, маршрутыг гаргах, батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоож түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх тул иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг Тосонцэнгэл сумын Онцгой Комиссоос уриаллаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10