Dark Light
Нийгэм | 2021-04-19

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Баянцагаан” гэдэг газарт Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 11:58 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, Хилийн 0184 дугаар ангийн алба хаагчид, Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар, Асгат сумын Засаг даргын Тамгын газар, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд 6 бүлэгт хуваагдан:  1 дүгээр бүлэг түймрийн баруун хэсгийн “Талын агуй”, “Шилийн богд” уулын баруун талд, 2 дугаар бүлэг түймрийн баруун урд хэсгийн “Сиймхий-Ухаа толгой” гэдэг газар, 3 бүлэг түймрийн зүүн урд хэсгийн “Ачаатын-Уул”, “Жаргалант-Уул”-ын орчимд, 4 дүгээр бүлэг түймрийн зүүн хойд хэсгийн “Ханан сүүдэрт-Уул” орчимд, 5 дугаар бүлэг “Шилийн богд”-оос зүүн хэсгийн 20 км-т “Ац хар-Уул”, “Богдын-Эмээлт” гэдэг газар, 6 дугаар бүлэг “Шилийн богд” уулаас зүүн урд зүгт 40 км-т “Цайдам хөндий” гэдэг газар хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10