Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үе, нөхцөл байдлын мэдээллийг өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан: “Гэртээ байж хорио цээрийн дэглэмээ сахиж байгаа ард иргэддээ баярлалаа. Мөн цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа гэж хэлье. Цар тахлын үед бүх эмнэлэг, эмнэлгийн ажилтнууд ачааны хүндийг үүрч байна. Сүүлийн үед цахим орчноос ХӨСҮТ-рүү дайралт ирж байна. Энэ нь эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байна. Бүх ачааллыг үүрч буй эмнэлгийн салбарынхандаа бид урам зориг өгөх хэрэгтэй. Цахимд нийтэлсэн худал мэдээлэлд итгэхгүй байхыг уриалж байна” гэлээ.
Нийгэм | 2021-04-19
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм




