Dark Light
Нийгэм | 2021-04-19

Автобусны буудлыг шүршигч төхөөрөмжөөр цэвэрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас бохирдол ихтэй 72 автобусны буудлыг хоёр бригад гарган цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр өчигдөр угааж цэвэрлэв.

Түүнчлэн, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний 21 байгууллагын ажилчид автобусны 139 буудал, гудамж, талбайн 49332,5 метр урт хайс хашлага, хөшөө, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн 50 гарц, хогийн 772 сав, 564 сандал, замын 549 тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэн, өнгө үзэмжийг сэргээжээ.

Иргэдээс НОК-д ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдийг агаарт гаргах, дархлааг нь дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлээд байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Энхтайваны өргөн чөлөөнд  25 211, Чингисийн өргөн чөлөөнд 4 690, нийт 29 901 метр урт авто замын ан цав, заадсыг битумаар засварласныг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10