Dark Light
Нийгэм | 2021-04-19

Хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХХААХҮЯ энэ жил хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувиар нэмэгдүүлэх зорилт тавиад байна.

Иймээс "Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж 2,4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр тариаланч, ногоочдод олгоно. Ингэхдээ 10 нэр төрлийн 147,5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тонн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх юм. 

Хөдөлгөөнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяа хөдөө аж ахуйн газартаа хандан захиалгаа өгч, хөнгөлөлттэй үнээр үр авах боломжтой. Хөнгөлөлтөд хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөжээ. 

Хаврын тариалалтын бэлтгэл эхэлсэн энэ үед тариаланчдыг хөдөө орон нутагт PCR шинжилгээ, ажлын байрны тодорхойлолтод үндэслэн саадгүй зорчуулахыг ХХААХҮЯ, УОК, орон нутгийн онцгой комисстой хамтран зохион байгуулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10