Dark Light
Нийгэм | 2021-04-19

Дархан-Уул аймагт 10000 орчим иргэнийг шинжилгээнд хамруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хатуу хөл хорионы өдрүүдэд буюу 4-р сарын 23 хүртэлх хугацаанд нийгмийн идэвхтэй хэсгийг түргэвчилсэн оношлуураар тандалт шинжилгээнд хамруулна.

4-р сарын 20-22-ны өдөр дэд бүтэц, эрчим хүчний 5 байгууллага, банк, ШТС, хүнсний үйлдвэр зэрэг байгууллагын ажилчдыг 25000 төгрөгийн төлбөртэй шинжилгээнд 100 хувь хамруулах аж. Харин хүнсний дэлгүүр, эмийн сан, СӨХ, боловсролын байгууллагууд болон Дархан сумын өвчлөл их гарсан 14, 16, 4, 6 дугаарын зарим байрны иргэдээс шинжилгээ авна. Ингэхдээ 50 хувийн хөнгөлөлттэй буюу 12500 төгрөгөөр авах ажээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусний 22 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Гэрийн ажиглалтаас дөрөв, Орхон сумаас 12, Цагдаагийн албан хаагчдаас зургаан хүнд халдвар илэрсэн байна. 3-р сарын 21-нээс хойш нийт батлагдсан тохиолдол 285 болсон бол өмнөх 45 тохиолдолтой нийлээд 330 тохиолдол боллоо. Нийт 29 кластер өвчлөлөөс 12 нь эх үүсвэр тодорхой бол 17 голомтын эх үүсвэрийг тогтоохоор тархвар зүйн судалгааг хийж байна. Эмчлэн тусгаарлах 3 байранд 111 хүн эмчлүүлж байгаагаас 105 хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүн хүндэвтэр байна. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн арван хоёр нь хүүхэд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10