Dark Light
Нийгэм | 2021-04-19

АТГ-аас Шадар сайдын хүүгийн сургалтын зээлд хамрагдсан асуудлыг шалгаад хууль зөрчөөгүйг тогтоожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Шадар сайд С.Амарсайханы хүү Боловсролын зээлийн сангаас зээл авсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Энэ асуудалд Шадар сайдын Хэвлэлийн албанаас дараах тайлбарыг өглөө. Тайлбарт: 

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Тimes Higher Education World University Rankings” жагсаалтын эхний 20 сургуульд тэнцсэн суралцагч   мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр, 21-100 жагсалтанд багтах Их сургуульд тэнцсэн суралцагч  Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр  суралцах бол  сургалтын зээлд хамрагдах хүсэлт гаргах эрхтэй байдаг. 

Энэ дагуу БШУЯ, холбогдох байгууллагаас томилогдсон комисс иргэдийн хүсэлтийг харгалзан сонгон шалгаруулж  сургалтын зээл олгодог журамтай .  

Гадаад хэлний өндөр мэдлэгтэй, сурлага сайтай, Дэлхийн шилдэг 100 их сургуулийн шаардлага хангаж тэнцсэн хэн бүхэнд  энэ журам нээлттэй...  

Шадар сайдын хүү А.Эрдэнэхүслэн дэлхийн шилдэг 100 сургуульд багтах Их Британи улсын Бристолын Их сургуулийн шалгуур үзүүлэлтүүдийг ханган,  мэдлэг чадвараараа тэнцэж БШУЯ-ны Боловсролын зээлийн сангийн шалгаруулах комиссын болзол шалгуурыг 2020 оны 8 сард хангаж, боловсролын зээлд хамрагдсан. 

Боловсролын зээлийн сан 2020 оны санхүүжилтгүйн улмаас 2021 оны 2  сард сургалтын төлбөрийг сургууль руу нь шилжүүлснийг өнөөдөр шинэ зүйл мэт мэдээлэн, УОК-ын даргын үйл хэргийг буруутгах, түүнийг харлуулах арга зам болгохоор улайрч байгаа нь харамсалтай.  

2020 оны орон нутгийн сонгуулийн өмнө иргэдийн гомдлын дагуу АТГ-ааас УИХ-ын гишүүн С.Амарсайханы хүү сургалтын төрийн сангийн зээлд хамрагдсан нь гишүүний зүгээс нөлөөлсөн, оролцоо дэмжлэг байгаагүй, давуу эрх эдлээгүй,  зохих журмын дагуу боловсролын байгууллагаас тавьж буй шаардлагад тэнцэж, зээлийн санд хамрагдсан байна гэдгийг нэгэнт тогтоочихсон.

Дэлхийн шилдэг сургуульд тэнцэхийн тулд хүүхэд өөрөө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, олон жил шаргуу хөдөлмөрлөж, өөрийгөө сорьж, ялж тэнцдэг. 

Харин ч аав нь дарга гэж дулдуйдахгүйгээр нэг ч гэсэн монгол хүү  дэлхийн шилдэг их сургуульд өөрийн мэдлэг чадвараараа үнэлэгдэн тэнцэж, үүнийг нь төрөөс дэмжин эргэн төлөгдөх нөхцөлтэй сургалтын зээлд хамруулсан асуудалд бид талархдаггүй юм гэхэд улстөржүүлж, эцэгтэй нь холбон харлуулахаа болих хэрэгтэй" гэжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00