Dark Light
Нийгэм | 2021-04-20

Гэр шатсаны улмаас нэг иргэн нас барж 6 иргэн түлэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, Овоотын 6 дугаар гудамжинд  гэр шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.19-ний 12:41 цагт/  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан байна.

Тус гал түймэрт иргэн М /50 настай, эмэгтэй/ амь насаа алдаж, иргэн М /55 настай, эрэгтэй/ -н нуруу, хоёр гар, М /55 настай, эмэгтэй/-ийн нүүр, хоёр гар, нуруу, цээж, иргэн Б /33 настай, эмэгтэй/-ийн хоёр гар, нүүрний хэсэг, иргэн О /45 настай, эрэгтэй/-ын хоёр гар, нүүрний хэсэг, иргэн М /49 настай, эмэгтэй/-ын хоёр гар, нүүрний хэсэг, иргэн Г /44 настай, эмэгтэй/-ийн хоёр гар, хүзүүний хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-ийн эмчид хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19