Dark Light
Нийгэм | 2021-04-20

Ховд аймагт халдварын батлагдсан тохиолдол 190 хүрч, эдгэрэлт 94 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 19-ний 08:00 цагаас 04 дүгээр сарын 20-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 338 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 10-аар нэмэгдэж өнөөдрийн /2021.04.20/ байдлаар 190 нийт боллоо. 

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр “ROYAL” зочид буудалд байсан 6 иргэнээс давтан шинжилгээгээр, гэрийн тусгаарлалтад байсан 3 иргэнээс мөн давтан шинжилгээгээр, Улаанбаатар хотоос ирж байсан тээврийн 1 жолоочоос тус тус халдвар илэрсэн байна. Шинээр халдварын ямар нэгэн голомт гараагүй. 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.20/ байдлаар 90 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-4, хүндэвтэр-4, бусад нь хөнгөн байна. 

Сүүлд батлагдсан халдвартай иргэдээс 6-г нь өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэж байна.

“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 94 нь эдгэрч гэртээ гараад байна.

Өнөөдрийн  /2021.04.20-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 813 иргэн байгаа бол 154 иргэн тусгаарлан ажиглах байранд, 580 иргэн гэрийн тусгаарлалтад, 122 иргэн гэрийн ажиглалтад байна хэмээн аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00