Dark Light
Нийгэм | 2021-04-20

"ХӨСҮТ-ийн ажилчид ажлаа хийх ямар ч хүч тэнхэлгүй болчихлоо"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг үү? гэх мэдээлэлд хариулан хэвлэлийн хурал хийлээ. Мөн коронавирусийн цар тахлын үед ажиллаж байгаа эмч нарын нөхцөл байдлын байдлаар мэдээллээ. PCR шинжилгээг хуурамчаар үйлддэг гэж нэр цохогдоод байгаа эмч нарын төлөөлөл ч бас уг хэвлэлийн хуралд оролцлоо.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн үйлдвэрчний хорооны дарга Н.Баатарчулуун өөрийн байр сууриа илэрхийллээ

Тэрээр: "ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгалт орсон. Шалгалттай холбоотойгоор зарим сайт дээр зохиолтой, эмч нарыг буруутгасан нэвтрүүлэг гарсан. Бодит байдлаас илт гуйвуулсан энэ нэвтрүүлэг ХӨСҮТ-ийн ажилчдад маш хүнд цохилт болсон ба сэтгэл санааны маш хүнд байдалд орлоо. Ажлаа хийх ямар ч хүч тэнхэлгүй болчихлоо. Яагаад хоёр жил зүтгэчихээд хийсэн ажлынхаа хариуд буруутгагдаж байгаа юм бэ? Уг мэдээлэлтэй холбоотойгоор цахим хаягуудаар мэдээллийг батлагдсан мэтээр мэдээлж байна. Түүнчлэн 50 мянган хүний хариуг 80 мянган төгрөгөөр сөрөг гаргасан гэх мэдээлэл гарч байна. Энэ бол зохион байгуулалттай улс төрийн гүтгэлэг гэж харж байна. Биднийг өдийг хүртэл хоёр ажиллахад Засгийн газрын шийдвэр зөв байсан юм уу. Өнөөгийн нөхцөл байдал ямар болохыг манай мэргэжилтнүүд хэлж байсан. Дарга нарын гаргасан шийдвэр оновчгүй байсан учраас тахал ингэж хүндэрлээ.  ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч нарыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн алба хаагчид, эмч нар халдвар авч нас барж эхэлсэн" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10