Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Ц.Ганзориг "Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн нь эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, аж үйлдвэрлэл, улс орны аж ахуйг хөгжүүлэх зэрэг цаг ямагт манлайлсаар ирсэн.
Бид сүүлийн үед цахим орчинд өрнөсөн цэргийн албатай холбоотой зөрчлийн үндэс шалтгааныг олж, таслан зогсоохын тулд онцгой анхаарч ажиллаж байна.
Цаг ямагт Зэвсэгт хүчин хариуцлагаас зугталгүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүгтгэсээр байгаа. Хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зэвсэгт хүчин хүндэтгэн дагаж мөрдөнө.
Зэвсэгт хүчин нь улс төрөөс ангид байх учиртай. Зэвсэгт хүчнийг улс төртэй холбох нь цаашлаад үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах, бусад улсын өгөөш болгох талтай. МАН-ын өчигдрийн мэдэгдлийн дараа МУ-ын Ерөнхийлөгчийн Зэвсэгт хүчний жанжин штаб дээр ажилласан асуудлыг улс төрийн өнгө аястай болгож байгааг албан ёсоор няцааж байна" гэв.
АДМИН







Нийгэм







