Dark Light
Нийгэм | 2021-04-20

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дөрөвдүгээр сарын 18-ны орой жолооч барьж яваад ноцтой осол гаргасан. Тэрбээр машинд ганцаараа явсан бөгөөд согтолтын зэрэг нь өндөр байсан гэдэг мэдээлэл байгаа юм.

Түүнийг ГССҮТ-д хүргэсэн ч эмчилгээ, үйлчилгээ авахаас татгалзсанаа батлах бичигт гарын үсэг зураад эмнэлгээс явсан байна. Түүний хамар, завьж багахан шалбарснаас өөр ил харагдах гэмтэлгүй байжээ. 

Тэгвэл Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх хэлтэст УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбоотой зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19